Шалгалтууд
thumbnail
thumbnail

Үнэлгээний тест Борлуулалтын ур чадвар - Борлуулалтын профайл

Борлуулалтын амжилт нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараас бус харин харилцагчийг олж илрүүлэх, хэрэгцээг нь ойлгох, үнэ цэнэ санал болгох, хэлцлийг амжилттай хаах чадвараас шууд хамаардаг. Энэхүү Борлуулалтын Ур Чадварын Үнэлгээ нь борлуулалтын ажилтан, бизнес хөгжлийн менежер, харилцагчийн менежер болон борлуулалтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн гол ур чадваруудыг цогцоор нь тодорхойлох зорилготой. Үнэлгээ нь борлуулалтын үйл ажиллагааны бүх үе шатыг хамарсан дөрвөн үндсэн чадамжийн хүрээнд оролцогчийн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлно. 1. Үйлчлүүлэгчдийг Татах Ур Чадвар Шинэ харилцагчийг эрэлхийлэх, анхны холбоо тогтоох, бизнесийн шинэ боломжуудыг нээх чадамжийг үнэлнэ. 2. Бизнес Хөгжүүлэх Ур Чадвар Урт хугацааны харилцаа бий болгох, зах зээлийн боломжийг ашиглах, байгууллагын өсөлтийг дэмжих чадамжийг үнэлнэ. 3. Хэлэлцээр Хийх Ур Чадвар Харилцагчийн хэрэгцээг ойлгож, тохиролцоонд хүрч, борлуулалтыг амжилттай дуусгах чадамжийг үнэлнэ. 4. Борлуулах Ур Чадвар Борлуулалтын үйл ажиллагаанд амжилт гаргахад шаардлагатай хувь хүний зан төлөв, нөлөөлөх чадвар болон борлуулалтын хэв маягийг үнэлнэ. Үнэлгээний Үр Дүнгийн Ач Холбогдол Энэхүү үнэлгээ нь хувь хүний борлуулалтын чадамжийг олон өнцгөөс хэмжиж, дараах боломжуудыг бүрдүүлнэ: Борлуулалтын ажилтнуудын давуу болон хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлох Ажилд авах, сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах Борлуулалтын сургалт, хөгжлийн хөтөлбөрийг оновчтой төлөвлөх Өндөр гүйцэтгэлтэй борлуулагчдыг тодорхойлох Борлуулалтын багийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх Энэхүү үнэлгээ нь байгууллагад борлуулалтын багийнхаа чадамжийг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр тодорхойлж, бизнесийн өсөлтийг дэмжих хүний нөөцийн шийдвэр гаргахад бодитой мэдээлэл өгөхөд чиглэгдсэн болно.

80 асуулт
30 минут
Лимит : 10

29,000₮59,000₮

thumbnail
thumbnail

Үнэлгээний тест ETIX - Ёс зүйн хэм, хэмжээ тодорхойлох тест

Ерөнхий ойлголт Энэхүү ёс зүйн үнэлгээний тест нь хувь хүний ажлын орчин дахь зан төлөв, шийдвэр гаргалт болон ёс зүйн хандлагыг олон талт хэмжүүрээр тодорхойлох зорилготой. Тест нь бодит нөхцөл байдалд хүмүүс хэрхэн хандах магадлалыг илрүүлэхэд чиглэсэн бөгөөд хувь хүний “өөрийн талаарх үнэлгээ” болон “бусдын талаарх үнэлгээ”-г харьцуулсан байдлаар хэмждэг. Энэхүү аргачлал нь олон улсын психометрикийн стандарт (Likert scale, reverse-coded items, multi-factor structure)-д нийцсэн бөгөөд байгууллагын эрсдэлийн үнэлгээ, ажилтны сонгон шалгаруулалт, хөгжлийн төлөвлөлтөд ашиглагдана. Үнэлгээний бүтэц Тест нь нийт 14 хүчин зүйл-ээр ёс зүйн хандлагыг хэмжинэ. Хүчин зүйл бүр нь “Өөрт” (Self) болон “Бусдад” (Others) гэсэн хоёр өнцгөөр үнэлэгдэнэ. Үнэлгээний хүчин зүйлүүд * Хууль журмыг дээдлэх (Laws & Procedures) * Тэгш эрхийг дээдлэх (Equality) * Баримт болон шударга явдлыг эрхэмлэх (Facts & Honesty) * Бусдыг хүндлэх (Respect for Others) * Эд хөрөнгө, өмчид хандах байдал (Goods & Property) * Үүргээ ухамсарлах (Commitments) * Нийгэмд таалагдах хандлага (Social Desirability) Үнэлгээний арга Оролцогчид дараах 4 шатлалтай хариултын сонголтоор хариулна: * Огт үгүй * Зарим талаар үгүй * Зарим талаар тийм * Үнэхээр тийм Эдгээр хариултууд нь зан төлөвийн магадлалыг илэрхийлж, онооны алгоритмаар боловсруулагдана. Үр дүнгийн тайлбар * Нийт ёс зүйн индекс (0–10) * 14 хүчин зүйлийн тус бүрийн үнэлгээ * Эрсдэлийн түвшин (өндөр / дунд / бага) * Зан төлөвийн тайлбар хэлбэрээр гарна. Ашиглах хүрээ Энэхүү тестийг дараах зорилгоор ашиглана: * Ажилтан сонгон шалгаруулалт * Ёс зүйн эрсдэлийн үнэлгээ * Манлайллын хөгжүүлэлт * Байгууллагын соёлын судалгаа Давуу тал * Олон улсын стандарт аргачлал * Зан төлөвт суурилсан үнэлгээ * Self vs Others харьцуулалт * Social desirability хяналт Дүгнэлт Энэхүү ёс зүйн үнэлгээ нь хувь хүний зөвхөн мэдлэг бус, бодит нөхцөлд гаргах шийдвэр, зан төлөвийг тодорхойлох цогц хэрэгсэл юм. Байгууллагын урт хугацааны тогтвортой байдал, эрсдэлийн удирдлагад чухал хувь нэмэр оруулна.

140 асуулт
30 минут
Лимит : 10

29,000₮59,000₮

thumbnail
thumbnail

Үнэлгээний тест Суурь зан чанарыг тодорхойлох тест - Big Five Profile

Энэхүү зан чанарын үнэлгээний тест нь орчин үеийн сэтгэлзүйн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн Big Five personality traits загварт үндэслэн боловсруулагдсан болно. Уг загвар нь хүний зан чанарыг таван үндсэн хэмжээсээр системтэйгээр тодорхойлдог бөгөөд олон улсын судалгаагаар найдвартай аргачлал болох нь батлагдсан. Тестийг NEO Personality Inventory Revised болон Big Five Inventory зэрэг олон улсын стандарт үнэлгээний аргачлалуудын бүтэц, зарчмыг харгалзан боловсруулсан. Үүнд: Тэнцвэртэй асуултын бүтэц (positive + reverse items); Зан төлөвт суурилсан тодорхой өгүүлбэрүүд; Likert шатлал бүхий үнэлгээ; Хэмжээс тус бүрийн дундаж оноонд суурилсан дүгнэлт зэрэг психометрийн үндсэн шаардлагуудыг тусгасан. Энэхүү тест нь дараах 5 үндсэн зан чанарын хэмжээсийг үнэлнэ: Нийгмийн идэвхтэй байдал Бусдыг ойлгох хандлага Сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал Нямбай, хариуцлагатай байдал Нээлттэй байдал ба төсөөлөл Тестийн үр дүн нь тухайн хүний зан чанарын ерөнхий хэв маягийг тодорхойлох, өөрийгөө илүү гүнзгий ойлгох, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой. ! Энэхүү тест нь эмнэлзүйн оношлох хэрэгсэл биш бөгөөд зөвхөн зан чанарын ерөнхий хандлагыг үнэлэх судалгааны болон хөгжлийн зориулалттай болно.

60 асуулт
30 минут
Лимит : 10

29,000₮59,000₮