
Үнэлгээний тест Борлуулалтын ур чадвар - Борлуулалтын профайл
Борлуулалтын амжилт нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараас бус харин харилцагчийг олж илрүүлэх, хэрэгцээг нь ойлгох, үнэ цэнэ санал болгох, хэлцлийг амжилттай хаах чадвараас шууд хамаардаг. Энэхүү Борлуулалтын Ур Чадварын Үнэлгээ нь борлуулалтын ажилтан, бизнес хөгжлийн менежер, харилцагчийн менежер болон борлуулалтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн гол ур чадваруудыг цогцоор нь тодорхойлох зорилготой. Үнэлгээ нь борлуулалтын үйл ажиллагааны бүх үе шатыг хамарсан дөрвөн үндсэн чадамжийн хүрээнд оролцогчийн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлно. 1. Үйлчлүүлэгчдийг Татах Ур Чадвар Шинэ харилцагчийг эрэлхийлэх, анхны холбоо тогтоох, бизнесийн шинэ боломжуудыг нээх чадамжийг үнэлнэ. 2. Бизнес Хөгжүүлэх Ур Чадвар Урт хугацааны харилцаа бий болгох, зах зээлийн боломжийг ашиглах, байгууллагын өсөлтийг дэмжих чадамжийг үнэлнэ. 3. Хэлэлцээр Хийх Ур Чадвар Харилцагчийн хэрэгцээг ойлгож, тохиролцоонд хүрч, борлуулалтыг амжилттай дуусгах чадамжийг үнэлнэ. 4. Борлуулах Ур Чадвар Борлуулалтын үйл ажиллагаанд амжилт гаргахад шаардлагатай хувь хүний зан төлөв, нөлөөлөх чадвар болон борлуулалтын хэв маягийг үнэлнэ. Үнэлгээний Үр Дүнгийн Ач Холбогдол Энэхүү үнэлгээ нь хувь хүний борлуулалтын чадамжийг олон өнцгөөс хэмжиж, дараах боломжуудыг бүрдүүлнэ: Борлуулалтын ажилтнуудын давуу болон хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлох Ажилд авах, сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах Борлуулалтын сургалт, хөгжлийн хөтөлбөрийг оновчтой төлөвлөх Өндөр гүйцэтгэлтэй борлуулагчдыг тодорхойлох Борлуулалтын багийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх Энэхүү үнэлгээ нь байгууллагад борлуулалтын багийнхаа чадамжийг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр тодорхойлж, бизнесийн өсөлтийг дэмжих хүний нөөцийн шийдвэр гаргахад бодитой мэдээлэл өгөхөд чиглэгдсэн болно.
29,000₮59,000₮

ЭЕШ Орос хэл 2025 (С хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Физик 2020 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Дата аналист
Энэхүү шалгалтыг Монголын анхны Дата инженеринг, архитектурын компани болох "Дата Гэр" ХХК бэлтгэсэн болно. Шалгалт нь өгөгдөлтэй ажиллах ур чадварыг гурван түвшинд (Хялбар, Дунд, Хүнд) хэмжих зорилготой иж бүрэн үнэлгээний тест юм. Зөвхөн онолын мэдлэг бус, бодит ажил дээр тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх чадвар, логик сэтгэлгээ, өгөгдөлтэй ёс зүйтэй ажиллах хандлага зэргийг хамтад нь шалгана. Шалгалтын бүтэц нь дата аналистуудын өдөр тутмын ажилд тулгардаг өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх, дүрслэх болон бизнесийн шийдвэрт ашиглах бүх үе шатыг хамруулсан. Шалгалтыг амжилттай давсан хүн өгөгдлийг зөв удирдаж, үнэн зөв, ойлгомжтой, хэрэгцээтэй дүгнэлт гаргах чадвараа батална. Шалгалтын үндсэн сэдвүүд: - Өгөгдлийн суурь ба чанар (Data Foundations & Quality) - SQL ба Өгөгдлийн Сан (SQL & Databases) - Статистик ба Магадлал (Statistics & Probability) - Өгөгдлийн шинжилгээ ба Дүрслэл (Data Analysis & Visualization) - Дата Анализын Программчлал (Programming for Data Analysis) - Машины сургалт ба Нарийвчилсан Анализ (Machine Learning & Advanced Analytics) - Бизнес ба KPI (Business & KPIs) - Ёс зүй ба Өгөгдлийн Нууцлал (Ethics & Data Privacy) Үр дүнгээр оролцогчийн "Тэнцээгүй, "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
19,000₮39,000₮

ЭЕШ Физик 2023 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Математик 2025 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монгол хэл 2022 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монголын түүх 2020 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монголын түүх 2023 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Нийгэм 2024 (А хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Нийгэм 2024 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Газар зүй 2024 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Үнэлгээний тест ETIX - Ёс зүйн хэм, хэмжээ тодорхойлох тест
Ерөнхий ойлголт Энэхүү ёс зүйн үнэлгээний тест нь хувь хүний ажлын орчин дахь зан төлөв, шийдвэр гаргалт болон ёс зүйн хандлагыг олон талт хэмжүүрээр тодорхойлох зорилготой. Тест нь бодит нөхцөл байдалд хүмүүс хэрхэн хандах магадлалыг илрүүлэхэд чиглэсэн бөгөөд хувь хүний “өөрийн талаарх үнэлгээ” болон “бусдын талаарх үнэлгээ”-г харьцуулсан байдлаар хэмждэг. Энэхүү аргачлал нь олон улсын психометрикийн стандарт (Likert scale, reverse-coded items, multi-factor structure)-д нийцсэн бөгөөд байгууллагын эрсдэлийн үнэлгээ, ажилтны сонгон шалгаруулалт, хөгжлийн төлөвлөлтөд ашиглагдана. Үнэлгээний бүтэц Тест нь нийт 14 хүчин зүйл-ээр ёс зүйн хандлагыг хэмжинэ. Хүчин зүйл бүр нь “Өөрт” (Self) болон “Бусдад” (Others) гэсэн хоёр өнцгөөр үнэлэгдэнэ. Үнэлгээний хүчин зүйлүүд * Хууль журмыг дээдлэх (Laws & Procedures) * Тэгш эрхийг дээдлэх (Equality) * Баримт болон шударга явдлыг эрхэмлэх (Facts & Honesty) * Бусдыг хүндлэх (Respect for Others) * Эд хөрөнгө, өмчид хандах байдал (Goods & Property) * Үүргээ ухамсарлах (Commitments) * Нийгэмд таалагдах хандлага (Social Desirability) Үнэлгээний арга Оролцогчид дараах 4 шатлалтай хариултын сонголтоор хариулна: * Огт үгүй * Зарим талаар үгүй * Зарим талаар тийм * Үнэхээр тийм Эдгээр хариултууд нь зан төлөвийн магадлалыг илэрхийлж, онооны алгоритмаар боловсруулагдана. Үр дүнгийн тайлбар * Нийт ёс зүйн индекс (0–10) * 14 хүчин зүйлийн тус бүрийн үнэлгээ * Эрсдэлийн түвшин (өндөр / дунд / бага) * Зан төлөвийн тайлбар хэлбэрээр гарна. Ашиглах хүрээ Энэхүү тестийг дараах зорилгоор ашиглана: * Ажилтан сонгон шалгаруулалт * Ёс зүйн эрсдэлийн үнэлгээ * Манлайллын хөгжүүлэлт * Байгууллагын соёлын судалгаа Давуу тал * Олон улсын стандарт аргачлал * Зан төлөвт суурилсан үнэлгээ * Self vs Others харьцуулалт * Social desirability хяналт Дүгнэлт Энэхүү ёс зүйн үнэлгээ нь хувь хүний зөвхөн мэдлэг бус, бодит нөхцөлд гаргах шийдвэр, зан төлөвийг тодорхойлох цогц хэрэгсэл юм. Байгууллагын урт хугацааны тогтвортой байдал, эрсдэлийн удирдлагад чухал хувь нэмэр оруулна.
29,000₮59,000₮

ЭЕШ Физик 2024 (А хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Нийгэм 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Microsoft Power BI
Power BI нь Business Intelligence буюу бизнесийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулах программ юм. Power BI нь маш олон мэдээллийн эх сурвалж буюу программ, сервер болон веб сайт зэргээс өгөгдлөө цуглуулж, холбох боломжтойгоороо давуу талтай. Мөн олон өөр төрлийн өгөгдлүүд хооронд холболт хийж model буюу загвар бий болгон түүн дээрээ график дүрслэлүүдийг ашиглан тайлангаа хялбар бөгөөд оновчтой боловсруулах боломжтой юм. Энэхүү шалгалт нь Power BI программ дээр ажиллах чадварыг шалгах ба дараах агуулгын хүрээнд байна. - Data Connection - Power Query / Data Preparation - Data Modeling - DAX - Visualization - Power BI Service - Security / Row-Level Security - Performance Optimization Үр дүнгээр оролцогчийн "Суурьгүй анхан", "Анхан", "Дунд", "Ахисан дунд" болон "Ахисан" 5 түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Монгол хэл 2025 (D хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Математик 2023 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Хими 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Хими 2024 (D хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй