
Түвшин тогтоох Microsoft Excel
Энэхүү шалгалтын зорилго нь Microsoft Excel программын талаарх онолын мэдлэг, үндсэн болон ахисан түвшний хэрэглээний ур чадварыг үнэлж, эксел программ дээр өгөгдөл боловсруулах, тооцоолол хийх, мэдээллийг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх болон өдөр тутмын ажлын орчинд ашиглах мэдлэг, ур чадварын түвшнийг тодорхойлоход оршино.Шалгалт нь дараах агуулгыг хамарна: - Excel-ийн үндсэн ойлголт - Excel-ийн үндсэн командууд - Нүд болон хүснэгтийн формат - Томьёо ба функц - Тексттэй ажиллах функц - Огноо ба цагийн функц - Өгөгдөл боловсруулах - Lookup болон мэдээлэл хайх - Conditional Formatting - Chart болон график - Pivot Table - Хэвлэх болон хуудасны тохиргоо - Sheet болон Workbook-ийн хамгаалалт - Keyboard shortcut - Advanced Excel Ямар мэдлэг, ур чадвар шалгах вэ? Тестээр Excel-ийн интерфейс, workbook болон worksheet удирдах, өгөгдөл оруулах, форматлах, томьёо ашиглах, өгөгдөл эрэмбэлэх, шүүх, нэгтгэх, график болон PivotTable ашиглан мэдээлэл боловсруулах зэрэг мэдлэгийг шалгана. Хэнд тохиромжтой вэ? - Microsoft Excel программыг ажилдаа тогтмол ашигладаг ажилтан - Оффис, захиргаа, хүний нөөц, санхүү болон нягтлан бодох бүртгэлийн ажилтан - Өгөгдөл боловсруулах, тайлан гаргах шаардлагатай мэргэжилтэн - Excel ашиглан тооцоолол, бүртгэл, судалгаа хийдэг хэрэглэгч - Excel-ийн мэдлэг, ур чадварын түвшнээ тодорхойлох хүсэлтэй суралцагч - Excel-ийн анхан шатнаас ахисан түвшин хүртэлх мэдлэгээ үнэлүүлэх хүсэлтэй бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан дунд" болон "Ахисан" 4 түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Хими 2019 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монголын түүх 2019 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Газар зүй 2025 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Газар зүй 2023 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Microsoft Powerpoint
Энэхүү шалгалт нь Microsoft-ын албан ёсны академик хөтөлбөрт суурилан бэлтгэсэн шалгалт юм. Шалгалтаар PowerPoint программыг ашиглан мэргэжлийн түвшинд илтгэл, танилцуулга боловсруулах, форматлах, зохион байгуулах болон танилцуулгыг үр дүнтэй хүргэх талаарх мэдлэг, ур чадварыг үнэлэх зорилготой. Шалгалтын агуулга нь программын үндсэн интерфейс, Ribbon, Quick Access Toolbar, Backstage view, файл үүсгэх, хадгалах, хэвлэх, Undo/Redo, Layout, Template, Theme зэрэг үндсэн функцүүдийн талаарх мэдлэгийг шалгана. Мөн текст, WordArt, Text Box, Shape, хүснэгт болон Excel-ийн өгөгдөлтэй ажиллах чадвар зэргийг хамарна. Ахисан түвшний агуулгад spell check, Thesaurus, presentation properties, comment-ийн хэрэглэгчийн тохиргоо, password protection, Mark as Final, Handouts, Custom Slide Show, Rehearse Timings, Record Slide Show, автомат тоглуулалт болон Word Handouts үүсгэх зэрэг PowerPoint-ийн мэргэжлийн хэрэглээний функцүүд багтсан. Шалгалтын үр дүн нь оролцогчийн Microsoft PowerPoint программыг ашиглах суурь мэдлэг, танилцуулга боловсруулах ур чадвар, визуал мэдээлэл боловсруулах чадвар болон илүү нарийн тохиргоо, мэргэжлийн функцүүдийг ашиглах түвшнийг тодорхойлоход чиглэнэ. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

Түвшин тогтоох Санхүүгийн тайлагнал, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт - Анхан шат
Энэхүү шалгалтыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), хөрөнгийн бүртгэлийн стандартууд, групп компанийн бүртгэлийн стандартууд, бусад стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагад ашиглах нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх горилогч, их дээд сургуулийн оюутан, судлаач нарт зориулсан бөгөөд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын агуулгад нийцүүлэн боловсруулсан болно. Шалгалтаар дараах үндсэн чиглэлүүдийн мэдлэгийг үнэлнэ: - Хөрөнгийн бүртгэлийн стандарт – үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, түрээс, бараа материал, үнэ цэнийн бууралт, зээлийн өртөг, биологийн хөрөнгө зэрэг хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, үнэлэх болон тайлагнах зарчим. - Санхүүгийн тайлагналын стандарт – санхүүгийн тайлан бэлтгэх, мөнгөн гүйлгээний тайлан, валютын ханшийн өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн бодлого ба тооцооллын өөрчлөлт, тайлангийн дараах үйл явдал болон бусад тайлагналын асуудлууд. - Групп компанийн бүртгэлийн стандарт – бизнесийн нэгдэл, охин болон хараат компанийн хөрөнгө оруулалт, гүүдвил, хяналтын бус хувь оролцоо, нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхтэй холбоотой ойлголт, тооцоолол. - Бусад стандарт – орлого хүлээн зөвшөөрөлт, санхүүгийн хэрэгсэл, нэгж хувьцаанд ногдох ашиг, орлогын албан татвар, нөөц ба болзошгүй өр төлбөр зэрэг сэдвүүд. Шалгалтын үр дүн нь оролцогчийн СТОУС, НББОУС-ын онолын мэдлэгээс гадна стандартуудыг практикт хэрэглэх, тооцоолол хийх, санхүүгийн мэдээллийг зөв тайлбарлах мэргэжлийн ур чадварын түвшнийг тодорхойлоход чиглэнэ. Үр дүнгээр оролцогчийн "Тэнцсэн", "Тэнцээгүй"-г тодорхойлно.
19,000₮39,000₮

ЭЕШ Газар зүй 2024 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Нийгэм 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монголын түүх 2024 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монгол хэл 2025 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монголын түүх 2024 (А хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Үнэлгээний тест ETIX - Ёс зүйн хэм, хэмжээ тодорхойлох тест
Ерөнхий ойлголт Энэхүү ёс зүйн үнэлгээний тест нь хувь хүний ажлын орчин дахь зан төлөв, шийдвэр гаргалт болон ёс зүйн хандлагыг олон талт хэмжүүрээр тодорхойлох зорилготой. Тест нь бодит нөхцөл байдалд хүмүүс хэрхэн хандах магадлалыг илрүүлэхэд чиглэсэн бөгөөд хувь хүний “өөрийн талаарх үнэлгээ” болон “бусдын талаарх үнэлгээ”-г харьцуулсан байдлаар хэмждэг. Энэхүү аргачлал нь олон улсын психометрикийн стандарт (Likert scale, reverse-coded items, multi-factor structure)-д нийцсэн бөгөөд байгууллагын эрсдэлийн үнэлгээ, ажилтны сонгон шалгаруулалт, хөгжлийн төлөвлөлтөд ашиглагдана. Үнэлгээний бүтэц Тест нь нийт 14 хүчин зүйл-ээр ёс зүйн хандлагыг хэмжинэ. Хүчин зүйл бүр нь “Өөрт” (Self) болон “Бусдад” (Others) гэсэн хоёр өнцгөөр үнэлэгдэнэ. Үнэлгээний хүчин зүйлүүд * Хууль журмыг дээдлэх (Laws & Procedures) * Тэгш эрхийг дээдлэх (Equality) * Баримт болон шударга явдлыг эрхэмлэх (Facts & Honesty) * Бусдыг хүндлэх (Respect for Others) * Эд хөрөнгө, өмчид хандах байдал (Goods & Property) * Үүргээ ухамсарлах (Commitments) * Нийгэмд таалагдах хандлага (Social Desirability) Үнэлгээний арга Оролцогчид дараах 4 шатлалтай хариултын сонголтоор хариулна: * Огт үгүй * Зарим талаар үгүй * Зарим талаар тийм * Үнэхээр тийм Эдгээр хариултууд нь зан төлөвийн магадлалыг илэрхийлж, онооны алгоритмаар боловсруулагдана. Үр дүнгийн тайлбар * Нийт ёс зүйн индекс (0–10) * 14 хүчин зүйлийн тус бүрийн үнэлгээ * Эрсдэлийн түвшин (өндөр / дунд / бага) * Зан төлөвийн тайлбар хэлбэрээр гарна. Ашиглах хүрээ Энэхүү тестийг дараах зорилгоор ашиглана: * Ажилтан сонгон шалгаруулалт * Ёс зүйн эрсдэлийн үнэлгээ * Манлайллын хөгжүүлэлт * Байгууллагын соёлын судалгаа Давуу тал * Олон улсын стандарт аргачлал * Зан төлөвт суурилсан үнэлгээ * Self vs Others харьцуулалт * Social desirability хяналт Дүгнэлт Энэхүү ёс зүйн үнэлгээ нь хувь хүний зөвхөн мэдлэг бус, бодит нөхцөлд гаргах шийдвэр, зан төлөвийг тодорхойлох цогц хэрэгсэл юм. Байгууллагын урт хугацааны тогтвортой байдал, эрсдэлийн удирдлагад чухал хувь нэмэр оруулна.
29,000₮59,000₮

Түвшин тогтоох Хөдөлмөрийн эрх зүй
Энэхүү шалгалтыг "Хөдөлмөрийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бэлтгэсэн болно. Шалгалтаар хөдөлмөрийн эрх зүйн үндсэн ойлголт, хөдөлмөрийн гэрээ, ажилтан ба ажил олгогчийн эрх, үүрэг, ажлын болон амралтын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга бат, хөдөлмөрийн маргаан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг үнэлнэ. Мөн ажилтны амралт, чөлөө, нэмэгдэл болон олговор, дагалдан ажиллах харилцаа, тусгай нөхцөлтэй хөдөлмөрийн харилцаа, ажил олгогчийн хариуцлага болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэглээний талаарх мэдлэгийг шалгана. Үр дүнгээр оролцогчийн "Тэнцсэн", "Тэнцээгүй"-г тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Орос хэл 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Энэхүү шалгалтаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндсэн ойлголт, хууль эрх зүй, ажилтан ба ажил олгогчийн эрх үүрэг, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хамгаалах хэрэгсэл, ажлын байрны нөхцөл, үйлдвэрлэлийн осол, галын аюулгүй байдал болон онцгой байдлын үеийн арга хэмжээний талаарх мэдлэгийг үнэлэхэд оршино. Мөн ХАБЭА-ийн удирдлагын тогтолцоо, ISO 45001, аюулын хяналтын шатлал, JSA, LOTO, Permit to Work, ослын шалтгаан шинжилгээ, Safety KPI, эргономик болон тасралтгүй сайжруулалт зэрэг мэргэжлийн ойлголтуудыг хамарна. Шалгалтын агуулга - ХАБЭА-ийн үндсэн ойлголт, хууль эрх зүй - Ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг - Ажлын байрны аюул, эрсдэлийн үнэлгээ - Аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа - Хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй - Нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл - Аюулгүй ажиллагааны тэмдэг, тэмдэглэгээ - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин - Галын болон цахилгааны аюулгүй байдал - Онцгой байдлын үеийн арга хэмжээ - Химийн бодис, аюултай орчинтой ажиллах аюулгүй ажиллагаа - ХАБЭА-ийн удирдлагын тогтолцоо, ISO 45001 - Осол, зөрчлийн шалгалт ба үндсэн шалтгааны шинжилгээ - JSA, LOTO, Permit to Work болон Safety KPI - Аюулгүй ажиллагааны соёл, тасралтгүй сайжруулалт Хэнд тохиромжтой вэ? ХАБЭА ажилтан, инженер, ажил олгогч, удирдах ажилтан, нийт ажилтан болон ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгээ үнэлэх хүсэлтэй хүмүүст тохиромжтой. Үр дүнгээр оролцогчийн "Тэнцсэн", "Тэнцээгүй"-г тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Монголын түүх 2024 (D хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Орос хэл 2023 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Орос хэл 2025 (С хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Хими 2025 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй