

ЭЕШ Хими 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Архитектор
Энэхүү түвшин тогтоох шалгалт нь архитекторын мэргэжлийн мэдлэг, зураг төсөл боловсруулах ойлголт, барилга архитектурын норм дүрэм, хот төлөвлөлт, барилгын зохион байгуулалт болон барилгын үндсэн техникийн ойлголтыг үнэлэхэд зориулагдсан бөгөөд дараах агуулгын хүрээнд бэлтгэгдсэн болно. Үүнд: - Барилгын үндсэн нэр томьёо, ойлголт - Орон сууцны болон олон нийтийн барилгын төлөвлөлт - Нарны тусгал, агааржуулалт болон орчны зохион байгуулалт - Хот байгуулалтын үндсэн ойлголт - Барилгын тухай болон хот байгуулалтын тухай хууль, хуулийн зохицуулалт - Зураг төсөл зохиогчийн хяналт - Архитектур төлөвлөлтийн даалгавар - Барилгын талбай, эдэлбэр газар, улаан шугам - Хөрс, суурь болон барилгын үндсэн ойлголтууд - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн суурь шаардлага - Хорших инженерүүдийн ерөнхий мэдлэг - Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний барилгын шаардлага - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж - Галын аюулгүй байдал, гал тусгаарлах зай - Кино театр, театр зэрэг тусгай зориулалтын барилгын шаардлага - Барилгын материал, бетон болон бүтээцийн техникийн үзүүлэлт - Ногоон бүс, орчны зохион байгуулалтын нарийвчилсан шаардлага - Ногоон барилга ба үнэлгээ Шалгалт нь архитекторын барилга, хот төлөвлөлт, барилгын норм ба дүрэм, техникийн шаардлага болон мэргэжлийн практик ойлголт, хот төлөвлөлт ба барилгын тухай хуулийн мэдлэгээр үнэлэх бүтэцтэй. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
19,000₮59,000₮

ЭЕШ Математик 2025 (D хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Хүний нөөцийн менежмент
Энэхүү шалгалт нь Олон Улсын PHR мэргэжлийн байгууллагын стандартын дагуу бэлтгэгдсэн болно. Шалгалтаар хүний нөөцийн менежментийн үндсэн ойлголт, стратегийн хүний нөөцийн удирдлага, ажиллах хүчний төлөвлөлт, бүрдүүлэлт ба сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, гүйцэтгэлийн удирдлага, цалин урамшуулал, ажилтны оролцоо, авьяасын удирдлага болон ажилтны тогтвор суурьшлын талаарх мэдлэгийг үнэлнэ. Мөн байгууллагын соёл, олон талт байдал ба тэгш оролцоо, HR аналитик, хүний нөөцийн технологи, алсын зайн ажиллах хүчний удирдлага, хөдөлмөрийн харилцаа, стратегийн төлөвлөлт болон хүний нөөцийн менежментийн онол, загваруудыг хамарна. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
9,900₮19,900₮

Түвшин тогтоох Дата аналист
Энэхүү шалгалтыг Монголын анхны Дата инженеринг, архитектурын компани болох "Дата Гэр" ХХК бэлтгэсэн болно. Шалгалт нь өгөгдөлтэй ажиллах ур чадварыг гурван түвшинд (Хялбар, Дунд, Хүнд) хэмжих зорилготой иж бүрэн үнэлгээний тест юм. Зөвхөн онолын мэдлэг бус, бодит ажил дээр тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх чадвар, логик сэтгэлгээ, өгөгдөлтэй ёс зүйтэй ажиллах хандлага зэргийг хамтад нь шалгана. Шалгалтын бүтэц нь дата аналистуудын өдөр тутмын ажилд тулгардаг өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, дүн шинжилгээ хийх, дүрслэх болон бизнесийн шийдвэрт ашиглах бүх үе шатыг хамруулсан. Шалгалтыг амжилттай давсан хүн өгөгдлийг зөв удирдаж, үнэн зөв, ойлгомжтой, хэрэгцээтэй дүгнэлт гаргах чадвараа батална. Шалгалтын үндсэн сэдвүүд: - Өгөгдлийн суурь ба чанар (Data Foundations & Quality) - SQL ба Өгөгдлийн Сан (SQL & Databases) - Статистик ба Магадлал (Statistics & Probability) - Өгөгдлийн шинжилгээ ба Дүрслэл (Data Analysis & Visualization) - Дата Анализын Программчлал (Programming for Data Analysis) - Машины сургалт ба Нарийвчилсан Анализ (Machine Learning & Advanced Analytics) - Бизнес ба KPI (Business & KPIs) - Ёс зүй ба Өгөгдлийн Нууцлал (Ethics & Data Privacy) Үр дүнгээр оролцогчийн "Тэнцээгүй, "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
9,900₮19,900₮

ЭЕШ Физик 2023 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Газар зүй 2024 (А хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Санхүүгийн тайлагнал, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт - Анхан шат
Энэхүү шалгалтыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), хөрөнгийн бүртгэлийн стандартууд, групп компанийн бүртгэлийн стандартууд, бусад стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагад ашиглах нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх горилогч, их дээд сургуулийн оюутан, судлаач нарт зориулсан бөгөөд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын агуулгад нийцүүлэн боловсруулсан болно. Шалгалтаар дараах үндсэн чиглэлүүдийн мэдлэгийг үнэлнэ: - Хөрөнгийн бүртгэлийн стандарт – үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, түрээс, бараа материал, үнэ цэнийн бууралт, зээлийн өртөг, биологийн хөрөнгө зэрэг хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, үнэлэх болон тайлагнах зарчим. - Санхүүгийн тайлагналын стандарт – санхүүгийн тайлан бэлтгэх, мөнгөн гүйлгээний тайлан, валютын ханшийн өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн бодлого ба тооцооллын өөрчлөлт, тайлангийн дараах үйл явдал болон бусад тайлагналын асуудлууд. - Групп компанийн бүртгэлийн стандарт – бизнесийн нэгдэл, охин болон хараат компанийн хөрөнгө оруулалт, гүүдвил, хяналтын бус хувь оролцоо, нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхтэй холбоотой ойлголт, тооцоолол. - Бусад стандарт – орлого хүлээн зөвшөөрөлт, санхүүгийн хэрэгсэл, нэгж хувьцаанд ногдох ашиг, орлогын албан татвар, нөөц ба болзошгүй өр төлбөр зэрэг сэдвүүд. Шалгалтын үр дүн нь оролцогчийн СТОУС, НББОУС-ын онолын мэдлэгээс гадна стандартуудыг практикт хэрэглэх, тооцоолол хийх, санхүүгийн мэдээллийг зөв тайлбарлах мэргэжлийн ур чадварын түвшнийг тодорхойлоход чиглэнэ. Үр дүнгээр оролцогчийн "Тэнцсэн", "Тэнцээгүй"-г тодорхойлно.
19,000₮39,000₮

ЭЕШ Монгол хэл 2025 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Физик 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Газар зүй 2024 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Нийгэм 2020 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Математик 2025 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Microsoft Excel
Энэхүү шалгалтын зорилго нь Microsoft Excel программын талаарх онолын мэдлэг, үндсэн болон ахисан түвшний хэрэглээний ур чадварыг үнэлж, эксел программ дээр өгөгдөл боловсруулах, тооцоолол хийх, мэдээллийг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх болон өдөр тутмын ажлын орчинд ашиглах мэдлэг, ур чадварын түвшнийг тодорхойлоход оршино.Шалгалт нь дараах агуулгыг хамарна: - Excel-ийн үндсэн ойлголт - Excel-ийн үндсэн командууд - Нүд болон хүснэгтийн формат - Томьёо ба функц - Тексттэй ажиллах функц - Огноо ба цагийн функц - Өгөгдөл боловсруулах - Lookup болон мэдээлэл хайх - Conditional Formatting - Chart болон график - Pivot Table - Хэвлэх болон хуудасны тохиргоо - Sheet болон Workbook-ийн хамгаалалт - Keyboard shortcut - Advanced Excel Ямар мэдлэг, ур чадвар шалгах вэ? Тестээр Excel-ийн интерфейс, workbook болон worksheet удирдах, өгөгдөл оруулах, форматлах, томьёо ашиглах, өгөгдөл эрэмбэлэх, шүүх, нэгтгэх, график болон PivotTable ашиглан мэдээлэл боловсруулах зэрэг мэдлэгийг шалгана. Хэнд тохиромжтой вэ? - Microsoft Excel программыг ажилдаа тогтмол ашигладаг ажилтан - Оффис, захиргаа, хүний нөөц, санхүү болон нягтлан бодох бүртгэлийн ажилтан - Өгөгдөл боловсруулах, тайлан гаргах шаардлагатай мэргэжилтэн - Excel ашиглан тооцоолол, бүртгэл, судалгаа хийдэг хэрэглэгч - Excel-ийн мэдлэг, ур чадварын түвшнээ тодорхойлох хүсэлтэй суралцагч - Excel-ийн анхан шатнаас ахисан түвшин хүртэлх мэдлэгээ үнэлүүлэх хүсэлтэй бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан дунд" болон "Ахисан" 4 түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Хими 2020 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Нярав
Энэхүү шалгалт нь аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч, их дээд сургуулийн оюутан, судлаач нарт зориулагдсан бөгөөд Жижиг дунд үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн стандарт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, татварын ерөнхий хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг агуулгад нийцүүлэн боловсруулагдсан болно. Шалгалтаар дараах үндсэн чиглэлүүдийн мэдлэгийг шалгана. Үүнд: - Нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголт, зарчим - Анхан шатны баримт бүрдүүлэлт, баримтын үнэн зөв байдал - Санхүүгийн тайлан гаргах хугацаа, тайлагнал - Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг, үзүүлэлтүүд - Хөрөнгө, өр төлбөр, өмч, орлого, зардлын бүртгэл - Мөнгө, мөнгөн хөрөнгө болон мөнгөн гүйлгээний тайлагнал - Үндсэн хөрөнгө, элэгдэл хорогдол, биологийн хөрөнгийн бүртгэл - Тооллого, хөрөнгө төлбөр тооцооны бүртгэл - Жижиг, дунд болон том аж ахуйн нэгжийн ангилал - Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар - Нэмэгдсэн өртгийн албан татвар - Хувь хүний орлогын албан татвар - Нийслэл хотын албан татвар - Татварын тайлагнал, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт - Аудитын шаардлага болон санхүүгийн тайлагналын стандарт - Ерөнхий нягтлан бодогчийн эрх, үүрэг - Санхүү, татварын тайланг цахим системээр хүргүүлэх үйл ажиллагаа - Албан томилолт, зардал болон холбогдох зохицуулалт Хэнд зориулсан: Санхүү, нягтлан бодох бүртгэл, татварын чиглэлээр ажилладаг болон эдгээр чиг үүргийг хэрэгжүүлдэг ажилтан, нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч болон холбогдох албан тушаалтнуудад зориулсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Биологи 2024 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Нийгэм 2024 (D хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Физик 2024 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Хими 2024 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй