Шалгалтууд
thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Санхүүгийн тайлагнал, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт - Ахисан шат

Энэхүү шалгалтыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), хөрөнгийн бүртгэлийн стандартууд, групп компанийн бүртгэлийн стандартууд, бусад стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагад ашиглах нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх горилогч, их дээд сургуулийн оюутан, судлаач нарт зориулсан бөгөөд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын агуулгад нийцүүлэн боловсруулсан болно. Шалгалтаар дараах үндсэн чиглэлүүдийн мэдлэгийг үнэлнэ: - Хөрөнгийн бүртгэлийн стандарт – үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, түрээс, бараа материал, үнэ цэний бууралт, зээлийн өртөг, биологийн хөрөнгө зэрэг хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, үнэлэх болон тайлагнах зарчим. - Санхүүгийн тайлагналын стандарт – санхүүгийн тайлан бэлтгэх, мөнгөн гүйлгээний тайлан, валютын ханшийн өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн бодлого ба тооцооллын өөрчлөлт, тайлангийн дараах үйл явдал болон бусад тайлагналын асуудлууд. - Групп компанийн бүртгэлийн стандарт – бизнесийн нэгдэл, охин болон хараат компанийн хөрөнгө оруулалт, гүүдвил, хяналтын бус хувь оролцоо, нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхтэй холбоотой ойлголт, тооцоолол. - Бусад стандарт – орлого хүлээн зөвшөөрөлт, санхүүгийн хэрэгсэл, нэгж хувьцаанд ногдох ашиг, орлогын албан татвар, нөөц ба болзошгүй өр төлбөр зэрэг сэдвүүд. Шалгалтын үр дүн нь оролцогчийн СТОУС, НББОУС-ын онолын мэдлэгээс гадна стандартуудыг практикт хэрэглэх, тооцоолол хийх, санхүүгийн мэдээллийг зөв тайлбарлах мэргэжлийн ур чадварын түвшнийг тодорхойлоход чиглэнэ. Үр дүнгээр оролцогчийн "Тэнцсэн", "Тэнцээгүй"-г тодорхойлно.

30 асуулт
60 минут
Лимит : 10

39,000₮89,000₮

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Компьютерын хэрэглээ

Энэхүү шалгалт нь компьютерын өдөр тутмын хэрэглээ, техник хангамж, үйлдлийн систем, файл болон өгөгдлийн зохион байгуулалт, Microsoft Office программууд, интернэтийн хэрэглээ, компьютерын аюулгүй байдлын талаарх мэдлэг, чадварыг үнэлэх зорилготой. Шалгалтын асуултууд нь анхан, дунд, ахисан 3 түвшнээс бүрдэх бөгөөд компьютерыг үндсэн түвшинд ашиглахаас эхлээд системийн тохиргоо, өгөгдөл хамгаалалт, компьютерын гүйцэтгэл зэрэг ахисан түвшний мэдлэгийг хамарна. Шалгалтаар оролцогчийн компьютерын үндсэн ойлголтыг мэдэх, өдөр тутмын ажлын программуудыг ашиглах, файл болон мэдээллийг зөв зохион байгуулах, интернэт болон компьютерын аюулгүй байдлыг зөв ашиглах чадварыг үнэлнэ. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

30 асуулт
30 минут
Лимит : 10

9,900₮19,900₮

thumbnail

ЭЕШ Математик 2025 (B хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

40 асуулт
100 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Орос хэл 2022 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

45 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Физик 2024 (D хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

50 асуулт
100 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Монгол хэл 2020 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

44 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Орос хэл 2025 (С хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

45 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail
thumbnail

Үнэлгээний тест ETIX - Ёс зүйн хэм, хэмжээ тодорхойлох тест

Ерөнхий ойлголт Энэхүү ёс зүйн үнэлгээний тест нь хувь хүний ажлын орчин дахь зан төлөв, шийдвэр гаргалт болон ёс зүйн хандлагыг олон талт хэмжүүрээр тодорхойлох зорилготой. Тест нь бодит нөхцөл байдалд хүмүүс хэрхэн хандах магадлалыг илрүүлэхэд чиглэсэн бөгөөд хувь хүний “өөрийн талаарх үнэлгээ” болон “бусдын талаарх үнэлгээ”-г харьцуулсан байдлаар хэмждэг. Энэхүү аргачлал нь олон улсын психометрикийн стандарт (Likert scale, reverse-coded items, multi-factor structure)-д нийцсэн бөгөөд байгууллагын эрсдэлийн үнэлгээ, ажилтны сонгон шалгаруулалт, хөгжлийн төлөвлөлтөд ашиглагдана. Үнэлгээний бүтэц Тест нь нийт 14 хүчин зүйл-ээр ёс зүйн хандлагыг хэмжинэ. Хүчин зүйл бүр нь “Өөрт” (Self) болон “Бусдад” (Others) гэсэн хоёр өнцгөөр үнэлэгдэнэ. Үнэлгээний хүчин зүйлүүд * Хууль журмыг дээдлэх (Laws & Procedures) * Тэгш эрхийг дээдлэх (Equality) * Баримт болон шударга явдлыг эрхэмлэх (Facts & Honesty) * Бусдыг хүндлэх (Respect for Others) * Эд хөрөнгө, өмчид хандах байдал (Goods & Property) * Үүргээ ухамсарлах (Commitments) * Нийгэмд таалагдах хандлага (Social Desirability) Үнэлгээний арга Оролцогчид дараах 4 шатлалтай хариултын сонголтоор хариулна: * Огт үгүй * Зарим талаар үгүй * Зарим талаар тийм * Үнэхээр тийм Эдгээр хариултууд нь зан төлөвийн магадлалыг илэрхийлж, онооны алгоритмаар боловсруулагдана. Үр дүнгийн тайлбар * Нийт ёс зүйн индекс (0–10) * 14 хүчин зүйлийн тус бүрийн үнэлгээ * Эрсдэлийн түвшин (өндөр / дунд / бага) * Зан төлөвийн тайлбар хэлбэрээр гарна. Ашиглах хүрээ Энэхүү тестийг дараах зорилгоор ашиглана: * Ажилтан сонгон шалгаруулалт * Ёс зүйн эрсдэлийн үнэлгээ * Манлайллын хөгжүүлэлт * Байгууллагын соёлын судалгаа Давуу тал * Олон улсын стандарт аргачлал * Зан төлөвт суурилсан үнэлгээ * Self vs Others харьцуулалт * Social desirability хяналт Дүгнэлт Энэхүү ёс зүйн үнэлгээ нь хувь хүний зөвхөн мэдлэг бус, бодит нөхцөлд гаргах шийдвэр, зан төлөвийг тодорхойлох цогц хэрэгсэл юм. Байгууллагын урт хугацааны тогтвортой байдал, эрсдэлийн удирдлагад чухал хувь нэмэр оруулна.

140 асуулт
30 минут
Лимит : 10

29,000₮59,000₮

thumbnail

ЭЕШ Биологи 2025 (C хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

54 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Архитектор

Энэхүү түвшин тогтоох шалгалт нь архитекторын мэргэжлийн мэдлэг, зураг төсөл боловсруулах ойлголт, барилга архитектурын норм дүрэм, хот төлөвлөлт, барилгын зохион байгуулалт болон барилгын үндсэн техникийн ойлголтыг үнэлэхэд зориулагдсан бөгөөд дараах агуулгын хүрээнд бэлтгэгдсэн болно. Үүнд: - Барилгын үндсэн нэр томьёо, ойлголт - Орон сууцны болон олон нийтийн барилгын төлөвлөлт - Нарны тусгал, агааржуулалт болон орчны зохион байгуулалт - Хот байгуулалтын үндсэн ойлголт - Барилгын тухай болон хот байгуулалтын тухай хууль, хуулийн зохицуулалт - Зураг төсөл зохиогчийн хяналт - Архитектур төлөвлөлтийн даалгавар - Барилгын талбай, эдэлбэр газар, улаан шугам - Хөрс, суурь болон барилгын үндсэн ойлголтууд - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн суурь шаардлага - Хорших инженерүүдийн ерөнхий мэдлэг - Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний барилгын шаардлага - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж - Галын аюулгүй байдал, гал тусгаарлах зай - Кино театр, театр зэрэг тусгай зориулалтын барилгын шаардлага - Барилгын материал, бетон болон бүтээцийн техникийн үзүүлэлт - Ногоон бүс, орчны зохион байгуулалтын нарийвчилсан шаардлага - Ногоон барилга ба үнэлгээ Шалгалт нь архитекторын барилга, хот төлөвлөлт, барилгын норм ба дүрэм, техникийн шаардлага болон мэргэжлийн практик ойлголт, хот төлөвлөлт ба барилгын тухай хуулийн мэдлэгээр үнэлэх бүтэцтэй. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

60 асуулт
60 минут
Лимит : 10

19,000₮59,000₮

thumbnail

ЭЕШ Монголын түүх 2024 (D хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

60 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Microsoft Excel

Энэхүү шалгалтын зорилго нь Microsoft Excel программын талаарх онолын мэдлэг, үндсэн болон ахисан түвшний хэрэглээний ур чадварыг үнэлж, эксел программ дээр өгөгдөл боловсруулах, тооцоолол хийх, мэдээллийг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх болон өдөр тутмын ажлын орчинд ашиглах мэдлэг, ур чадварын түвшнийг тодорхойлоход оршино.Шалгалт нь дараах агуулгыг хамарна: - Excel-ийн үндсэн ойлголт - Excel-ийн үндсэн командууд - Нүд болон хүснэгтийн формат - Томьёо ба функц - Тексттэй ажиллах функц - Огноо ба цагийн функц - Өгөгдөл боловсруулах - Lookup болон мэдээлэл хайх - Conditional Formatting - Chart болон график - Pivot Table - Хэвлэх болон хуудасны тохиргоо - Sheet болон Workbook-ийн хамгаалалт - Keyboard shortcut - Advanced Excel Ямар мэдлэг, ур чадвар шалгах вэ? Тестээр Excel-ийн интерфейс, workbook болон worksheet удирдах, өгөгдөл оруулах, форматлах, томьёо ашиглах, өгөгдөл эрэмбэлэх, шүүх, нэгтгэх, график болон PivotTable ашиглан мэдээлэл боловсруулах зэрэг мэдлэгийг шалгана. Хэнд тохиромжтой вэ? - Microsoft Excel программыг ажилдаа тогтмол ашигладаг ажилтан - Оффис, захиргаа, хүний нөөц, санхүү болон нягтлан бодох бүртгэлийн ажилтан - Өгөгдөл боловсруулах, тайлан гаргах шаардлагатай мэргэжилтэн - Excel ашиглан тооцоолол, бүртгэл, судалгаа хийдэг хэрэглэгч - Excel-ийн мэдлэг, ур чадварын түвшнээ тодорхойлох хүсэлтэй суралцагч - Excel-ийн анхан шатнаас ахисан түвшин хүртэлх мэдлэгээ үнэлүүлэх хүсэлтэй бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан дунд" болон "Ахисан" 4 түвшнийг тодорхойлно.

40 асуулт
40 минут
Лимит : 10

9,900₮19,000₮

thumbnail

ЭЕШ Англи хэл 2023 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

50 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Монголын түүх 2024 (C хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

60 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Хими 2025 (B хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

44 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Орос хэл 2020 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

45 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail
thumbnail

Түвшин тогтоох Монгол хэлний найруулга зүй

Энэхүү шалгалтыг хэл бичгийн ухааны магистр Монгол хэлний зөв бичих дүрэмд үндэслэн бэлтгэсэн бөгөөд дараах шалгууруудыг багтаасан. - Монгол хэлний зөв бичих дүрэм - Монгол хэлний найруулга зүй - Үгийн найруулга - Үгийн сангийн найруулга - Өгүүлбэрийн найруулга Үр дүнгээр оролцогчийн "Суурьгүй анхан", "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.

40 асуулт
40 минут
Лимит : 10

9,900₮19,000₮

thumbnail

ЭЕШ Математик 2024 (B хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

48 асуулт
100 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Монголын түүх 2024 (B хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

60 асуулт
80 минут

Үнэгүй

thumbnail

ЭЕШ Математик 2023 (A хувилбар)

Элсэлтийн ерөнхий шалгалт

40 асуулт
100 минут

Үнэгүй

5/8 хуудасӨмнөхДараах