

Түвшин тогтоох Microsoft Word
Энэхүү шалгалт нь Microsoft-ын албан ёсны академик хөтөлбөрт суурилан бэлтгэгдсэн шалгалт юм. Microsoft Office Word программын үндсэн болон ахисан түвшний хэрэглээний мэдлэг, баримт бичиг боловсруулах ур чадварыг үнэлж, тухайн программын хэрэглээний түвшнийг тогтоох зорилготой. Шалгалт нь дараах агуулгыг хамарна. Үүнд: - Программын үндсэн интерфейс, Ribbon, Quick Access Toolbar, File цэс - Файл үүсгэх, хадгалах, хэвлэх, PDF-тэй ажиллах - Текстийн Font, Style, Format Painter, Change Case зэрэг форматлах хэрэгслүүд - Paragraph, Indent, Alignment, Line Spacing, Tab, Tab Leader - Find, Replace, Go To, Navigation Pane болон баримт бичигт хайлт хийх - Зураг, Shape, WordArt, Chart, SmartArt оруулах, засварлах - Page Break, Section Break, Columns, Hyphenation зэрэг хуудасны зохион байгуулалт - Хүснэгт үүсгэх, форматлах, нэгтгэх, эрэмбэлэх, Header Row ашиглах - Theme, Building Blocks, Quick Parts, AutoText, Watermark, Page Border - Spelling & Grammar, AutoCorrect, Thesaurus - Comment, Track Changes, Reviewing Pane зэрэг хамтран засварлах хэрэгслүүд - Table of Contents, Footnote, Endnote, Bookmark, Hyperlink - Mail Merge буюу олон хүлээн авагчид зориулсан баримт бичиг боловсруулах - Macro, Outline, Master Document, Subdocument - Document Protection, Password, Read Only, Inspect Document, Compatibility Checker зэрэг баримт бичгийн хамгаалалт, удирдлага - Word-ийн Options, Advanced Properties, Customize Ribbon, Keyboard Shortcut зэрэг нарийвчилсан тохиргоо. Ямар ур чадвар шалгах вэ? Шалгалтаар программын үндсэн интерфейс болон үндсэн команд ашиглах, текст форматлах, баримт бичгийн бүтэц зохион байгуулах, зураг, дүрс, хүснэгт боловсруулах, мэдээлэл хайх болон эрэмбэлэх, автоматжуулалт ашиглах, баримт бичгийг хамтран засварлах, хамгаалах зэрэг мэдлэг, хэрэглээний ур чадварыг үнэлнэ. Хэнд тохиромжтой вэ? Microsoft Word программыг ажил, сургалт болон өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг хэрэглэгчид, оффисын болон захиргааны ажилтнууд, хүний нөөц, санхүү болон баримт бичиг боловсруулах шаардлагатай мэргэжилтнүүд, мөн Word-ийн мэдлэг, ур чадварын түвшнээ тогтоолгох хүсэлтэй бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Монголын түүх 2024 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Монгол бичиг
Энэхүү шалгалт нь монгол бичгийн унших, бичих, зөв бичих, хэл зүйн мэдлэг болон монгол бичгийн хэрэглээний талаарх ойлголтын түвшнийг тодорхойлох зорилготой. Шалгалтаар монгол бичгийн үндсэн зурлага, үсгийн бүтэц, үгийн бичлэгээс эхлэн нөхцөл, дагавар, тийн ялгал, үйл үгийн хувилал болон монгол бичгийн түүх, уран бичлэг, фонтын талаарх мэдлэгийг цогцоор нь үнэлнэ. Үр дүнгээр оролцогчийн "Суурьгүй анхан", "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Физик 2025 (D хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Биологи 2022 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Үнэлгээний тест Борлуулалтын ур чадвар - Борлуулалтын профайл
Борлуулалтын амжилт нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараас бус харин харилцагчийг олж илрүүлэх, хэрэгцээг нь ойлгох, үнэ цэнэ санал болгох, хэлцлийг амжилттай хаах чадвараас шууд хамаардаг. Энэхүү Борлуулалтын Ур Чадварын Үнэлгээ нь борлуулалтын ажилтан, бизнес хөгжлийн менежер, харилцагчийн менежер болон борлуулалтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн гол ур чадваруудыг цогцоор нь тодорхойлох зорилготой. Үнэлгээ нь борлуулалтын үйл ажиллагааны бүх үе шатыг хамарсан дөрвөн үндсэн чадамжийн хүрээнд оролцогчийн давуу тал, хөгжүүлэх шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлно. 1. Үйлчлүүлэгчдийг Татах Ур Чадвар Шинэ харилцагчийг эрэлхийлэх, анхны холбоо тогтоох, бизнесийн шинэ боломжуудыг нээх чадамжийг үнэлнэ. 2. Бизнес Хөгжүүлэх Ур Чадвар Урт хугацааны харилцаа бий болгох, зах зээлийн боломжийг ашиглах, байгууллагын өсөлтийг дэмжих чадамжийг үнэлнэ. 3. Хэлэлцээр Хийх Ур Чадвар Харилцагчийн хэрэгцээг ойлгож, тохиролцоонд хүрч, борлуулалтыг амжилттай дуусгах чадамжийг үнэлнэ. 4. Борлуулах Ур Чадвар Борлуулалтын үйл ажиллагаанд амжилт гаргахад шаардлагатай хувь хүний зан төлөв, нөлөөлөх чадвар болон борлуулалтын хэв маягийг үнэлнэ. Үнэлгээний Үр Дүнгийн Ач Холбогдол Энэхүү үнэлгээ нь хувь хүний борлуулалтын чадамжийг олон өнцгөөс хэмжиж, дараах боломжуудыг бүрдүүлнэ: Борлуулалтын ажилтнуудын давуу болон хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлох Ажилд авах, сонгон шалгаруулах үйл явцыг сайжруулах Борлуулалтын сургалт, хөгжлийн хөтөлбөрийг оновчтой төлөвлөх Өндөр гүйцэтгэлтэй борлуулагчдыг тодорхойлох Борлуулалтын багийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх Энэхүү үнэлгээ нь байгууллагад борлуулалтын багийнхаа чадамжийг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр тодорхойлж, бизнесийн өсөлтийг дэмжих хүний нөөцийн шийдвэр гаргахад бодитой мэдээлэл өгөхөд чиглэгдсэн болно.
29,000₮59,000₮

ЭЕШ Математик 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монгол хэл 2023 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох Санхүүгийн тайлагнал, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт - Ахисан шат
Энэхүү шалгалтыг Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС), хөрөнгийн бүртгэлийн стандартууд, групп компанийн бүртгэлийн стандартууд, бусад стандартуудыг аж ахуйн нэгж, байгууллагад ашиглах нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх горилогч, их дээд сургуулийн оюутан, судлаач нарт зориулсан бөгөөд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын агуулгад нийцүүлэн боловсруулсан болно. Шалгалтаар дараах үндсэн чиглэлүүдийн мэдлэгийг үнэлнэ: - Хөрөнгийн бүртгэлийн стандарт – үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, түрээс, бараа материал, үнэ цэний бууралт, зээлийн өртөг, биологийн хөрөнгө зэрэг хөрөнгийг хүлээн зөвшөөрөх, хэмжих, үнэлэх болон тайлагнах зарчим. - Санхүүгийн тайлагналын стандарт – санхүүгийн тайлан бэлтгэх, мөнгөн гүйлгээний тайлан, валютын ханшийн өөрчлөлт, нягтлан бодох бүртгэлийн бодлого ба тооцооллын өөрчлөлт, тайлангийн дараах үйл явдал болон бусад тайлагналын асуудлууд. - Групп компанийн бүртгэлийн стандарт – бизнесийн нэгдэл, охин болон хараат компанийн хөрөнгө оруулалт, гүүдвил, хяналтын бус хувь оролцоо, нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлтгэхтэй холбоотой ойлголт, тооцоолол. - Бусад стандарт – орлого хүлээн зөвшөөрөлт, санхүүгийн хэрэгсэл, нэгж хувьцаанд ногдох ашиг, орлогын албан татвар, нөөц ба болзошгүй өр төлбөр зэрэг сэдвүүд. Шалгалтын үр дүн нь оролцогчийн СТОУС, НББОУС-ын онолын мэдлэгээс гадна стандартуудыг практикт хэрэглэх, тооцоолол хийх, санхүүгийн мэдээллийг зөв тайлбарлах мэргэжлийн ур чадварын түвшнийг тодорхойлоход чиглэнэ. Үр дүнгээр оролцогчийн "Тэнцсэн", "Тэнцээгүй"-г тодорхойлно.
39,000₮89,000₮

ЭЕШ Хими 2024 (D хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Биологи 2025 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Биологи 2021 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Нийгэм 2019 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Орос хэл 2025 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Монгол хэл 2024 (B хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

Түвшин тогтоох CorelDRAW
Энэхүү шалгалт нь CorelDRAW график дизайны программ дээр ажиллах онолын мэдлэг, үндсэн болон ахисан түвшний хэрэгслүүдийг ашиглах чадвар, команд болон shortcut-уудын мэдлэг, зураг боловсруулах болон вектор графиктай ажиллах ойлголтыг үнэлэх зорилготой. Шалгалтаар дараах мэдлэг, чадваруудыг үнэлнэ. Үүнд: - Программын интерфейс, цэс болон үндсэн хэрэгслүүд - Объект үүсгэх, засварлах, хувилах, байрлуулах - Shape, Pen, Rectangle зэрэг үндсэн хэрэгслүүд - Text болон текстийн хэлбэржүүлэлт - Fill, Outline, Transparency болон өнгөний тохиргоо - RGB, CMYK болон өнгөний систем - PowerClip болон объектын зохион байгуулалт - Blend, Contour, Extrude, Drop Shadow зэрэг эффектүүд - Bitmap зураг боловсруулах, Vector болгон хөрвүүлэх - Mesh Fill, Perspective болон дэвшилтэт хэрэгслүүд - Зураг, текст болон объектод мэргэжлийн түвшний засвар хийх - Хэвлэлийн стандарт, хэмжээ болон график дизайны практик хэрэглээ - CorelDRAW-ийн shortcut болон ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх командууд Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан" түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

Түвшин тогтоох Microsoft Excel
Энэхүү шалгалтын зорилго нь Microsoft Excel программын талаарх онолын мэдлэг, үндсэн болон ахисан түвшний хэрэглээний ур чадварыг үнэлж, эксел программ дээр өгөгдөл боловсруулах, тооцоолол хийх, мэдээллийг зохион байгуулах, дүн шинжилгээ хийх болон өдөр тутмын ажлын орчинд ашиглах мэдлэг, ур чадварын түвшнийг тодорхойлоход оршино.Шалгалт нь дараах агуулгыг хамарна: - Excel-ийн үндсэн ойлголт - Excel-ийн үндсэн командууд - Нүд болон хүснэгтийн формат - Томьёо ба функц - Тексттэй ажиллах функц - Огноо ба цагийн функц - Өгөгдөл боловсруулах - Lookup болон мэдээлэл хайх - Conditional Formatting - Chart болон график - Pivot Table - Хэвлэх болон хуудасны тохиргоо - Sheet болон Workbook-ийн хамгаалалт - Keyboard shortcut - Advanced Excel Ямар мэдлэг, ур чадвар шалгах вэ? Тестээр Excel-ийн интерфейс, workbook болон worksheet удирдах, өгөгдөл оруулах, форматлах, томьёо ашиглах, өгөгдөл эрэмбэлэх, шүүх, нэгтгэх, график болон PivotTable ашиглан мэдээлэл боловсруулах зэрэг мэдлэгийг шалгана. Хэнд тохиромжтой вэ? - Microsoft Excel программыг ажилдаа тогтмол ашигладаг ажилтан - Оффис, захиргаа, хүний нөөц, санхүү болон нягтлан бодох бүртгэлийн ажилтан - Өгөгдөл боловсруулах, тайлан гаргах шаардлагатай мэргэжилтэн - Excel ашиглан тооцоолол, бүртгэл, судалгаа хийдэг хэрэглэгч - Excel-ийн мэдлэг, ур чадварын түвшнээ тодорхойлох хүсэлтэй суралцагч - Excel-ийн анхан шатнаас ахисан түвшин хүртэлх мэдлэгээ үнэлүүлэх хүсэлтэй бүх хэрэглэгчдэд зориулагдсан. Үр дүнгээр оролцогчийн "Анхан", "Дунд", "Ахисан дунд" болон "Ахисан" 4 түвшнийг тодорхойлно.
9,900₮19,000₮

ЭЕШ Математик 2025 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Биологи 2025 (C хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй

ЭЕШ Биологи 2019 (A хувилбар)
Элсэлтийн ерөнхий шалгалт
Үнэгүй